Хүний нөөц

Хүний нөөц

Манай компани нь хүний нөөцийн бодлогын хүрээнд ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин бүхий чадварлаг хамт олныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд, сургалт хөгжлийн бодлогын хүрээнд ажилчдыг тогтмол мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтуудад хамруулахаас гадна шинэ залуу төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулан ажиллуулж тэргүүний ажилчдынхаа залгамж халааг бэлтгэж байна. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ажилтнуудын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал болон ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгойлон анхаарч ажилладаг. Манай компани одоогоор 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай компанийн өрмийн мастерууд нь 7-38 жилийн ажлын туршлагатай, олон төрлийн ашигт малтмалын ордууд дээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан бөгөөд Монгол улсын Тэргүүний геологич, Монгол улсын Өрөмдлөгийн холбооны оны тэргүүний өрөмдөгч, Монгол улсын Өрөмдлөгийн холбооны оны шилдэг өрөмдөгч зэрэг цол тэмдэгээр шагнагдсан салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд юм. Мөн геологи хайгуул, өрөмдлөгийн салбарт олон жилийн туршлагатай жолооч, тогооч, туслах ажилчидтай мэргэжлийн баг хамт олон ажиллаж байна.




Өрмийн мастер

Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэргэжлийн үнэмлэхтэй
- Өрмийн инженер бол давуу тал болно
- 3 аас дээш жил өрмийн мастераар ажилласан туршлагатай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой
- Тогтвортой ажиллах
- Мэргэжлийн ур чадвар сайтай
Анкет татах

Өрмийн туслах

Ажлын байранд тавигдах шаардлага
- Ажлын туршлагтай
- Бие бялдарын хөгжил сайтай
- Цэргийн алба хаасан бол давуу тал болно
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой
- Тогтвортой ажиллах
- Ажлын ачаалал даах чадвартай
 
Анкет татах

Жолооч

Ажлын байранд тавигдах шаардлага
- E ангилалын жолооны эрхтэй
- 3 аас дээш жил том оврын авто машин барьсан туршлагатай
- Камаз урал барьж байсан
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой
- Тогтвортой ажиллах
- Мэргэжлийн ур чадвар сайтай
Анкет татах

Тогооч

Ажлын байранд тавигдах шаардлага
- Тогоочийн мэгэжлийн үнэмлэхтэй
- 1 ээс дээш жил тогоочоор ажилласан туршлагатай
- Хөдөө ажиллах боломжтой
- Цэвэрч нямбай
- Харилцааны соёлтой
- Тогтвортой ажиллах
- Эмэгтэй
Анкет татах

Угаагч

Ажлын байранд тавигдах шаардлага
- Уурхай өрмийн ангид хувцас угаагчаар ажиллаж байсан бол давуу тал болно
- Хөдөө ажиллах боломжтой
- Цэвэрч нямбай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой
- Тогтвортой ажиллах
- Мэргэжлийн ур чадвар сайтай
Анкет татах
Та өөрийн сонирхсон холбоосоор дамжуулан татаж авсан анкетаа neguundrilling@gmail.com цахим хаягруу илгээнэ үү. Таньд амжилт хүсье.