Техникүүд

Техникүүд

Бид техник тоног төхөөрөмжийн бааздаа жил бүр шинэчлэлт хийж, хүчин чадлаа сайжруулж ирсэн бөгөөд ингэснээр хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж харилцагчидынхаа талархалыг хүлээж байна. Манай компани өрөмдлөгийн ажилд босоо болон налуу өнцгөөр өрөмдөх боломжтой БНСУ-д үйлдвэрлэсэн өрмийн машинууд, суваг малталт, зам талбай засах ажилд бага оврын экскаватор,  ачаа тээвэрт 8-30тн даацтай ачааны автомашинууд, өрмийн ус, түлшний тээвэрт туулах чадвар сайтай 6х6 хөтлөгчтэй автомашинуудыг ашиглаж байна. Мөн керн зүсэгч, зөөврийн цахилгаан үүсгүүр зэрэг кемпийн бусад дагалдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.


БНСУ-ын Sunghan total machine компанийн үйлдвэрлэсэн SH Power9000 өрмийн суурь машин нь олон үйлдэлт буюу босоо болон налуу өнцгөөр алмазан болон RC өрөмдлөгийг аль алиныг нь хийх боломжтой өрмийн суурь машин юм. Манай компани нь өрөмдлөгийн үйл ажиллагаандаа SH Power 9000 загварын өрмийн суурь машиныг 2013 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд хүчин чадал сайтай, бат бөх хийцтэй, эвдрэл гэмтэл багатай байдаг зэрэг давуу талтай.


ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

БНСУ-ын Youngjin machine компанийн үйлдвэрлэсэн YOUNGJIN YJ900 өрмийн суурь машин нь олон үйлдэлт буюу босоо болон налуу өнцгөөр алмазан өрөмдлөг хийх боломжтой өрмийн суурь машин юм. Манай компани нь өрөмдлөгийн үйл ажиллагаандаа YJ900 загварын өрмийн суурь машиныг 2013 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд хүчин чадал сайтай, бат бөх хийцтэй, эвдрэл гэмтэл багатай өрмийн машин юм.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ


Манай компани нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн, аюулгүй ажиллагаа, ажлын өндөр бүтээмж бүхий SAMSUNG MX55 загварын гинжит экскаваторыг хайгуулын ажлын хүрээнд зам талбай засах, суваг малтах, нөхөн сэргээлт зэрэг ажил гүйцэтгэхэд ашиглаж байна.


ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бид кэмп, өрмийн машин, дагалдах багаж хэрэгсэл, экскаватор, бусад бараа материал тээвэрлэх зориулалтаар ОХУ, БНСУ, ЯПОН, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1-30тн хүртэл даацтай Краз, Hino Ranger, Foton Forland, Toyota Dyna, Beiben North Benz, Sinotruck Howo маркын автомашинууд, 5тн-30тн даацтай чиргүүлүүдийг ашиглаж байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ


       

       


Бид өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглах ус тээвэрлэх зориулалтаар ОХУ-д үйлдвэрлэгдсэн 6-8тн хүртэл багтаамжтай Урал, Камаз маркын автомашинуудыг ашиглаж байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бид хээрийн ангид дизель түлшээр тээвэрлэх зориулалтаар ОХУ-д үйлдвэрлэгдсэн 6000л багтаамжтай Камаз, Урал маркын автоцистернүүдийг ашиглаж байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бид үйл ажиллагаандаа хүн тээвэрлэх зориулалтаар ЯПОН улсад үйлдвэрлэгдсэн 5-11 хүний суудалтай Toyota land cruiser 78, 100, 200 маркын автомашинуудыг ашиглаж байна.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Манай компани нь ажилчдын ая тухтай амрах, хооллох, чөлөөт цагийг тав тухай өнгөрөөх болох аюулгүй байдлыг хангасан гэр болон зөөврийн сууцан кэмпийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Хээрийн кэмп нь оффис, амрах байр, гал тогоо, агуулах, халуун ус, угаалгын газартай. Kubota J310, J315, J320 маркын 380v хүчдэл гаргах хүчин чадалтай зөөврийн цахилгаан үүсгүүрээр эрчим хүчний хангамжийг шийдсэн. Кэмпийн ундны ус, саарал ус, бие засах газар, хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр шийдсэн. Хог хаягдлыг хуванцар болон ерөнхий хог хаягдлаар ялган ангилж, уутанд хийн тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөгдсөн хог хаягдлын талбайд хүргэдэг.


Манай компани 2019 онд өөрийн эзэмшлийн, төвийн дулаан хангамжинд холбогдсон, засварын талбай, гал тогоо, ажилчдын өрөө, амралтын өрөө, агуулах, оффис бүхий 900мкв талбайтай засвар үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулсан. Өрмийн машин болон бусад машин техникийн засварлах иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд техник хэрэгслийн засвар үйлчилгээг тогтмол, чанарын өндөр түвшинд хийснээр захиалагч компанийн ажлыг гэрээт хугацаандаа, чанартай, хурдан шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна.