Компанийн товч танилцуулга

Компанийн товч танилцуулга

Нэгүүн дриллинг ХХК нь 2013 онд байгуулагдсан, геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын хөрөнгө оруулалттай байгууллага бөгөөд өрөмдлөгийн салбарт олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хамт олныг бүрдүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологи, хүчин чадал сайтай өрөмдлөгийн төхөөрөмжүүдээр, захиалагч компанийн шаардлага болон олон улсын стандартад нийцүүлэн бүх төрлийн ашигт малтмалын орд, илрэлүүдэд баганат өрөмдлөгийн ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэсээр ирсэн. Бид өрөмдлөгийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч холбогдох хууль, тогтоомжийг мөрдөн ажиллаж байна. Мөн ХАБЭА-н мэргэшсэн ажилтныг томилон ажиллуулж ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, стандартуудыг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ болзошгүй эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд ажиллагсадын эрүүл, тав тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг чухалчилсаар ирсэн.

5

Өрмийн машин

71

Гүйцэтгэсэн төслүүд

2,718,762,980

Улсад төлсөн татвар

166,000

Өрөмдсөн тууш метр

Бид таньд доорхи ажил үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

  •  Бүх төрлийн алмазан өрөмдлөг
  •  Худгийн өрөмдлөг
  •  Геологийн үйлчилгээ
  •  Керн зүсэх
  •  Суваг малтах, зам талбай засах

Алсын хараа

Монгол улсдаа өрөмдлөгийн салбарын тэргүүлэгч хамт олон байх

Эрхэм зорилго

Байгальд ээлтэй, шилдэг технологиор салбартаа тэргүүлэн, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг хамгийн өндөрт хүргэж, ажилтнуудынхаа хөгжилд анхаарсан, үнэ цэнэтэй байгууллага байна.

Зорилт

  •  Бүх төрлийн өрөмдлөгийн үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, геологи уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэгч компаниудын нэг байна.
  •  Харилцагч байгууллагад үйлчилгээний үлгэр жишээ соёл, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэнэ.
  •  Нийгмийн хариуцлагаа дээдлэн, нийгмийн сайн сайхны төлөө бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Үнэт зүйлс

  • Компанийхаа төлөө итгэл сэтгэл, авъяас чадвараа дайчлан ажиллаж буй чадварлаг мэргэжилтэн, ажилтан
  • Бидэнтэй хамтран ажилладаг харилцагч, бизнесийн түншүүд

Үйл ажиллагааны зарчим

  • Шударга, ил тод, нээлттэй
  • Хууль, дүрмийг чандлан сахих
  • Хүний хөгжлийг дээдлэх

Тусгай зөвшөөрөл

2015 оноос БОНХАЖЯамнаас

  • Усны цооног өрөмдөх сэргээн засварлах, тоноглох
  • Усны хайгуул, судалгаа явуулах тусгай зөвшөөрөл

Гишүүнчлэл

2013 оноос Монгол улсын Өрөмдлөгийн холбооны албан ёсны гишүүн

Шагнал урамшуулал

2014 оны Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэтсийн "Шилдэг шимтгэл төлөгч" байгууллага

2016 оны Монгол улсын Өрөмдөгийн холбооны "Шилдэг өрөмдөгч"