Ажлын туршлага

Манай компани нь 2013 онд байгуулагдан геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өрөмдлөгийн салбарт олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хамт олныг бүрдүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологи, хүчин чадал сайтай өрөмдлөгийн төхөөрөмжүүдээр, захиалагч компанийн шаардлага болон олон улсын стандартад нийцүүлэн бүх төрлийн ашигт малтмалын орд, илрэлүүдэд баганат өрөмдлөгийн ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэсээр ирсэн.

Өрөмдлөгийн ажлаас гадна геологи хайгуулын ажлыг захиалгаар гүйцэтгэж Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Их гашууны хайлуур жоншны орд, Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Сүүж уулын бал чулууны ордыг нээн илрүүлж ордуудын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан.

Бид өрөмдлөгийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч холбогдох хууль, тогтоомжийг мөрдөн ажиллаж байна.  Мөн ХАБЭА-н мэргэшсэн ажилтныг томилон ажиллуулж ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, стандартуудыг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ болзошгүй эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд ажиллагсадын эрүүл, тав тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг чухалчилсаар ирсэн.

2013 оноос 2023 онд нийт 15 төрлийн ашигт малтмалын ордын хайгуулын 71 төсөл дээр өрөмдлөгийн ажил гүйцэтгээд байгаа бөгөөд 10 ордын хайгуулын төсөлд геологичдийн баг бүрэлдэхүүнээ ажиллуулж, 4 ордын нөөцийг тогтоон ЭБМЗ-р хэлэлцүүлэн батлуулсан.

Манай компани 2013 оноос 2023 он хүртлэх хугацаанд алт, зэс, нүүрс, бал чулуу, вольфрам, төмрийн хүдэр, хайлуур жонш гэх мэт олон төрлийн ашигт малтмалын ордуудын хайгуулын ажлын хүрээнд нийт 160 000 гаруй тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээд байна.